1. Үйлчилгээний хамрах хүрээ
Энэхүү вэбсайт нь "И Эм Консалтинг"-ийн зөвлөх үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө, болон холбогдох онлайн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Зарим үйлчилгээ нь нэмэлт нөхцөл, шаардлагыг агуулж байж болзошгүй.
Вэбсайтаар дамжуулан хүргэж буй мэдээлэл, зөвлөгөө, санал, зөвлөмж нь ерөнхий мэдээллийн зориулалттай бөгөөд хэрэглэгч эдгээрийг ашигласнаас үүдэн гарах аливаа эрсдэл, үр дагаврыг өөрөө хариуцна.
2. Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч нь вэбсайтыг хууль ёсны, ёс зүйтэй, бусдын эрх ашгийг хүндэтгэн ашиглах үүрэгтэй. Үүнд дараах зүйлс хамаарна:
Хортой программ, вирус, спам, хуурмаг мэдээлэл оруулахгүй байх
Бусдын хувийн мэдээлэл, оюуны өмчийг зөрчихгүй байх
Аккаунт үүсгэх тохиолдолд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх
Мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд шинэчлэх
3. И Эм Консалтинг-ийн эрх
И Эм Консалтинг нь вэбсайтыг шинэчлэх, өөрчлөх, түр зогсоох эрхтэй. Мөн хууль ёсны үндэслэлээр хэрэглэгчийн аккаунтыг хязгаарлах, түр хаах, идэвхгүй болгох эрхтэй.
Вэбсайт болон серверийн ажиллагаанд гарсан аливаа саатал, алдаа, вирус, техник хангамжийн доголдол, гуравдагч талын холболт зэрэг асуудлын хариуцлагыг И Эм Консалтинг хүлээхгүй.
4. Copyright ба зохиогчийн эрх
Вэбсайтад байршуулсан бүх материал (текст, зураг, код, график, видео гэх мэт) нь © 2025 "И Эм Консалтинг"-ийн өмч бөгөөд хуулиар хамгаалагдсан.
Хэрэглэгч эдгээр материалыг зөвхөн хувийн, ашгийн бус зориулалтаар ашиглах эрхтэй. Хуулбарлах, тараах, худалдах, дахин нийтлэхийг хориглоно. Мөн татаж авсан мэдээлэл дээрх copyright болон бусад мэдэгдлийг устгахгүй байх шаардлагатай.
5. Мэдээлэл, өгөгдөл ашиглах
И Эм Консалтинг нь хэрэглэгчийн нэр, имэйл, утасны дугаар авахгүйгээр зөвхөн cookie, IP хаяг, хэрэглэгчийн үйлдлийн мэдээллийг цуглуулж болно.
Цуглуулсан мэдээллийг вэбсайт болон үйлчилгээний чанарыг сайжруулах, аналитик хийх, хэрэглэгчдэд тохирсон зөвлөгөө өгөхөд ашиглана. Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч ашиглах үед мэдээллийг хамгаалалттайгаар дамжуулах боломжтой.
6. Хариуцлага хязгаарлах
Вэбсайтын мэдээлэл болон зөвлөгөө зөвхөн ерөнхий мэдээллийн зориулалттай. И Эм Консалтинг нь аливаа алдаа, доголдол, хохиролд хариуцлага хүлээхгүй.
Гуравдагч талын сайтыг үзэх үед үүссэн аливаа хохирол, алдаа, саатал, мэдээллийн үнэн зөв, чанартай холбоотой асуудалд И Эм Консалтинг хариуцлага хүлээхгүй.
